"Посоороо, Хосоороо аялъя" урамшуулалт хөтөлбөр эхэллээ
.png)
"Посоороо, Хосоороо аялъя” урамшуулал нь 2023/04/17-06/28 хүртэлх хугацаанд Онтайм кассын програмын шинэ хэрэглэгч болон сунгалтаа хийсэн хэрэглэгчид дундаас 14 ХОНОГ БҮРИЙН ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН БЭЛЭГ-ийн азтан тодруулах мөн супер шагнал болох ТУРК УЛСАД ХОСООРОО АЯЛАХ ЭРХИЙН азтанг тодруулах урамшуулалт хөтөлбөр юм.

Урамшуулалт хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ?
Онтайм кассын програмын шинэ болон одоогийн бүх хэрэглэгчид хамрагдах боломжтой ба та 2023/04/18-06/28 хүртэлх хугацаанд:
- Шинэ хэрэглэгч болж програмаа суурилуулаад ашиглаж эхэлсэн бол;
- Одоогийн хэрэглэгчид програмын сунгалтаа хийснээр хамрагдана.
Энэхүү урамшуулалт хөтөлбөр нийт 5 үе үргэлжлэх ба үе тус бүрт БЭЛЭГТЭЙ, мөн тус хугацаанд шалгуур хангасан бүх хэрэглэгчид дундаас 1 азтай хэрэглэгч ХОСООРОО ТУРК АЯЛАХ ЭРХ-ийн эзэн болно. Үе тус бүрт төлбөрөө төлөн шинэ хэрэглэгч болсон 5 хэрэглэгч, програмын сунгалтаа 4/17-аас хойш хийсэн 5 хэрэглэгчдийг тус тус тодруулж хөтөлбөрийн туршид нийт 51 азтай хэрэглэгч шалгарна.

Урамшууллын азтанг тодруулахдаа “автомат шалгаруулалтын систем” болох LUCKY DRAW системийг ашиглан шалгаруулж Ontime POS фэйсбүүк хуудсаар шууд лайваар цацагдана.
1-Р ҮЕИЙН БЭЛЭГ: Хамтрагч байгууллага MCS Coca Cola-ийн 100’000₮-ийн бүтээгдэхүүн худалдан авах эрхийн 10 хэрэглэгч 5 дугаар сарын 2-д шалгарна.