Шинэчлэгдсэн Pro POS 3.0 хувилбарыг ашиглах ТАВАН шалтгаан
.png)
Онтайм кассын програмын Про ПОС-д шинэчлэл хийгдэж 3.0 хувилбар гарлаа. Хэрэв та хараахан шинэчлэлээ татаж амжаагүй, эсвэл яагаад шинэчлэл хийх шаардлагатай талаарх шалтгаанаа бүрэн тодорхойлоогүй байгаа бол чухам ямар боломжийг алдах гэж буйг тань сануулахаар дараах ТАВАН шалтгааныг онцолж байна.
#1
Шинэчлэгдсэн хувилбарын ДИЗАЙН өөрчлөлт нь зөвхөн харагдах байдлын хувьд сайжруулалт хийсэн төдий зүйл биш юм. Бидний өдөр тутамдаа тулгардаг асуудлыг бодитоор шийдэхэд чиглэн харагдах байдлын хувьд улам энгийн, хэрэглээг илүү хялбар, цөөн болгосон зэрэг олон давуу талууд бий.
#2
Хамгийн цөөхөн үйлдлээр хурдан шуурхай БОРЛУУЛАЛТ-аа хийж хүссэн үр дүндээ хүрэх боломжийг шинэчлэлийн энэ хэсэг танд олгоно. Учир нь “Борлуулалтын үйлдлүүд 2 дахин багассан” мөн “Принтер холбохгүйгээр утасны дугаар, ибаримтын нэвтрэх кодоор баримт илгээх” боломжтой.
#3
Хэрэгтэй үйлчилгээнүүдийг нэг дороос авах боломжтойгоор бүрэн автоматжсан ТАТАН АВАЛТ, ТООЛЛОГО таны үйлдлийг 5 дахин хялбарчилж таны цаг хугацаа, энергийг хэмнэх болно.
#4
Үйл ажиллагааны ашиг орлого, санхүүгийн байдлыг тогтмол хянаж ТАЙЛАН-гаа гаргаж явах нь санхүүгээ төлөвлөхөд, цаашид өсөлттэй байлгахад чухал ач холбогдолтой. Энэхүү шинэчлэлээр тайлангаа хүссэн загвараар гаргах, илүү олон төрлөөр ангилан харах цогц хувилбарууд нэмэгдлээ.
#5
Таны ажлыг улам хөнгөвчлөх зорилгоор бүх цэсэд нэгэн зэрэг НЭВТРЭХ боломж болон ЦЭС ХООРОНД ШИЛЖИХ үед таны хийж байсан үйлдлүүд хадгалагдах боломжтой боллоо.Өөр олон сонирхолтой боломжууд нэмэгдсэн хэдий ч энэ удаа дээрх ТАВАН шалтгааныг л онцлон дурдлаа.
Эцэст нь аливаа зүйлийн шинэчлэл гэдэг өмнөхөөсөө үргэлж илүү байдаг. Харин түүнийг сурах, дадлагажих, дасан зохицох хугацаа ХЭН БҮХЭНД хэрэгтэй. Энэхүү шинэчлэлтийг ч мөнсайн мэддэг болчихволцаанаа л нэг амар, хурдан, ухаалаг гэдгийг нь мэдрэх болно.Харин үүнийг уншиж буй та кассын програм сонирхож байгаа бол таны бизнесийн үйл ажиллагааг илүү хялбарчлах шийдлүүдтэй, энгийн ажиллах зарчимтай, тасралтгүй сайжруулалт хийгдэж байдаг програмыг сонгоорой.