Lite POS кассын програмд шинэчлэл орж 1.1.7 хувилбар гарлаа

Lite POS нь бүх төрлийн худалдаа үйлчилгээ, хүнсний 6 болон 8 нэрийн дэлгүүр, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан ХАМГИЙН ХЯЛБАР шийдлийг багтаасан кассын програм юм. Тус програмд 2 төрлийн шинэчлэлт хийгдэж 1.1.7 хувилбар гарлаа. Тус шинэчлэл нь ШОШГО ХЭВЛЭЛТ болон КИЛОГРАММЫН БАРААНЫ БОДОЛТ-ын сайжруулалт юм.
- ШОШГО ХЭВЛЭЛТ
Шошго хэвлэлт дизайны хувьд эмх цэгцтэй, хэрэглэхэд илүү хялбар болсон төдийгүй A4 хэмжээтэйгээр нэг дор хэвлэх боломжтой болсноороо онцлог юм. Энэхүү цэс нь бараа бүтээгдэхүүний үнийн мэдээллийг шууд хэвлэх үйл ажиллагааг автоматжуулсан таны ажлыг хөнгөвчлөхөд зориулагдсан билээ. Шошго хэвлэх цэсний тусламжтайгаар та бүтээгдэхүүний шошгоо маш хялбар аргаар, хурдан хугацаанд хэвлэн гаргах боломжтой. Шошго хэвлэх нь худалдан авалтанд хэрхэн нөлөөлдөг талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.
2. КИЛОГРАММЫН БАРААНЫ БОДОЛТ
Програмын хувьд илүү нарийвчлалтай тооцоолох шаардлагатай бараа бүтээгдэхүүний төрөлд "Килограммын бараа" ордог. Тус сайжруулалтыг хийснээр "Килограммын барааны нарийвчлалтай бодолтууд татварын мэдээллийн санд алдаатай баримт үүсэх эрсдэлээс хамгаалах" давуу талыг бий болгож байгаа юм.