"ПОСООРОО, ХОСООРОО АЯЛЪЯ” урамшуулал амжилттай болж өндөрлөлөө

ХЭЗЭЭ ЮУ БОЛОВ
2023/04/17-06/28 хүртэлх хугацаанд Онтайм кассын програмын шинэ хэрэглэгч болон сунгалтаа хийсэн хэрэглэгчид дунд “Посоороо, Хосоороо аялъя” урамшуулалт хөтөлбөр амжилттай болж өндөрлөлөө.
УРАМШУУЛАЛД ХЭН ХАМРАГДАВ
2023/04/17-06/28-ний тус урамшуулалт хөтөлбөрийн хугацаанд:
-
Онтайм системийн шинэ хэрэглэгч
-
Сунгалт хийсэн хэрэглэгч / мөн урьдчилсан сунгалт хийсэн хэрэглэгчид хамрагдсан
ЯМАР ШАГНАЛ БАЙСАН БЭ?
Бид нийт 51 азтаныг Онтайм шинэ хэрэглэгч болон сунгалтаа хийсэн хэрэглэгчдээс шалгаруулсан. Шалгаруулалтыг LUCKY DRAW буюу онлайн сайтаар шалгаруулж, тухайн бүрд нь шууд дамжуулалт буюу LIVE-аар мэдээллэсэн юм.
Нийт 2 төрлийн урамшуулалтай байсан бөгөөд Үүд:
14 хоног бүрийн урамшуулал
14 хоног бүрийн хамтрагч байгууллагуудын бэлэг - ийн азтан тодруулсан бөгөөд үүнд
-
1 – р үед: 100,000 MCS Coco Cola компанийн бүтээгдэхүүн худалдан авах 10 эрх
-
2 – р үед: Ebazaar захиалгын системээс 100,000 ₮ бараа захиалах 10 эрх
-
3 – р үед: Easy cook ийн 100,000₮-ийн бүтээгдэхүүний 10 эрх
-
4 – р үед: 100,000 U-Point онооны эзэн нийт 10 хэрэглэгч
-
5 – р үед: Ecocamp аяллын дэлгүүрийн аяллын сэт бүтээгдэхүүнээс нийт 10 хэрэглэгч тус бүр шалгаруулсан байна.

СУПЕР ШАГНАЛ
ХОСООРОО ТУРК АЯЛАХ СУПЕР ШАГНАЛЫН эзнээр "МИНЖ ГОО" дэлгүүрийн Ө.Бурмаа хэрэглэгч кассын програмын сунгалтаа хийснээр тодорлоо. Хамгийн түрүүнд Түркд очоод сэлж үзнэ гэсэн шүү.
Шууд Live-ын үеэр холбогдоход итгэж ядаж байсан супер азтан маань бэлгээ хүлээн удахгүй аялах гэж байна.
ХАРИН ДАРАА ЖИЛ
Дараа жилийн урамшуулал даанч хол байна даа...
Гэхдээ багахан санаа өгөхөд програмынхаа цэсүүдээ (функцүүдээ) сайн ашиглаад сурч байгаарай...