Яагаад компьютер гацдаг вэ?

Таны мэдлэгт 2023-05-24 15:54:54
Яагаад компьютер гацдаг вэ?

Байгууллага бүрийн гол ажлын хэрэгсэл нь компьютер болон түүний дагалдах хэрэгсэл. Харин төхөөрөмжийг буруу ашигласнаар компьютер гацах, халах мөн ажиллуулж буй програм алдаа заах, дахин унших, гэх мэтээр ажлын үр дүнд сөргөөр нөлөөлдөг.

Харин өнөөдрийн нийтлэлээр төхөөрөмжийн болон програмын гацалтаас хэрхэн сэргийлэх талаар мэдээллийг хүргэж байна.

Програм хангамжаас шалтгаалан гацалт, гэмтэл үүсэх шалтгаан

  1. Вирусийн хамгаалалт байхгүй 
    Вирусийн эсрэг програмаа суулгаж, цаашлаад зөв ашиглаж сурвал компьютероо хөнөөлт програмуудаас бүрэн хамгаалах боломжтой.
     
  2. Системийн тохиргоотой буруу харьцах
    Шаардлагатай системийн тохиргоог буруу хийснээс үүдэж системийн хэвийн үйл ажиллагаа доголдох, цаашлаад гэмтэл үүсэх тохиолдол элбэг байдаг.
     
  3. Програм шинэчлэлт хийгдээгүй
    Програм нь сүүлийн үеийн шинэчлэлүүдийг заавал хийсэн байх шаардлагатай ба тус шинэчлэлүүд хийгдээгүй бол компьютер гацах шалтгаан болно

Техник хангамжаас шалтгаалан гацалт, гэмтэл үүсэх шалтгаан

  1. Тоос шороотой орчин 
    CPU, тэжээлийн блокийн сэнснүүд тоосонд дарагдсанаас компьютер маш удаан ажиллаж, үүнээс үүдэн үүсэх их халалтаас болж шатах тохиолдол их байдаг. Мөн хатуу диск, CD, DVD ROM нь эвдрэх тохиолдол ч байдаг.
     
  2. Цахилгааны хэлбэлзэл 
    Цахилгааны хэлбэлзлээс болж тэжээлийн блок шатах тохиолдол их байдаг ба тэжээлийн блоктой хамт эх хавтан болон бусад эд ангиуд шатах тохиолдол ч байдаг.
     
  3. Тээвэрлэлтийн үед үүсэх гэмтэл 
    Янз бүрийн доргилтоос болж хатуу диск хурдан эвдэрдэг.
     
  4. Эд ангиудыг буруу холбох 
    Ихэнх тохиолдолд компьютероо задалж цэвэрлэхдээ мөн нэмэлт төхөөрөмжүүдийг суулгахдаа буруу холбосноос болж бусад эд ангиуд болон эх хавтан шатсанаас шалтгаалж гэмтэл үүснэ.
     
  5. Процессор хэт халах 
    Процессор тань хэт халуун болж эхэлбэл компьютер гацах эх үүсвэр болно.
     
  6. Доргилт ба шингэн зүйлсээс хамгаалах
    HARD, дэлгэц, хүрээ зэрэг гэмтэх магадлалтай тул доргилт ба шингэн зүйлсээс хамгаалах хэрэгтэй

 

991
Хуваалцах

Холбоо барих

Оффисын хаяг

Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Сакура тауэр, 10 давхар, 1006 тоот

Утасны дугаар

+976 7777-3444

Цахим шуудан

contact@ontime.mn

Цагийн хуваарь

Даваа-Баасан: 09:00 - 18:00

Бямба, Ням: Амарна