Anydesk гэж юу вэ?


💁Anydesk програмаар Онтайм кассын програм суулгах, бүх төрлийн тохиргоо хийх, принтер таниулах, сургалт заавар өгөх гэх мэт заавал очиж байж шийддэг асуудлыг онлайнаар хялбархан үзүүлэхэд ашигладаг ба заримдаа харилцагчдад маань тухайн програмыг хаанаас татаж авч, яаж суулгах учраа олохгүй бэрхшээл тулгардаг тул энэхүү мэдээллийг бэлтгэн хүргэж байна.😊
Anydesk нь таны компьютер болон ухаалаг гар утсыг алсаас удирдан харилцагчийн үйлчилгээ үзүүлэх боломж олгодог аппликейшн юм. Та өөрийн төхөөрөмжид нэвтрэх код болон нэвтрэх зөвшөөрлийг өгөх ба хандалтын үеэр хянан хүссэн үедээ холболтоо салгах боломжтой байдаг. Anydesk-тэй төстэй Teamviewer, Ultraviewer гэх мэт бусад аппликейшнууд ч байдаг.
📥Татах холбоос : https://anydesk.com/en ➡️ DOWNLOAD NOW