Галын аюулгүй байдлын дүгнэлт авахад бүрдүүлэх материал


🙋‍♀️Худалдаа, үйлчилгээ эрхлэхэд бүрдүүлэх зөвшөөрлүүдийн нэг болох галын дүгнэлт хэрхэн авах зааврыг харилцагчдадаа зориулж мэдээлэл болгон хүргэж байна.
Дараах бичиг баримтуудыг өөрийн харьяа аймаг, дүүргийн онцгой байдлын хэлтэсд бүрдүүлэн өгнө.📝
✅ААН, иргэн, байгууллагын хүсэлт (Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар)
✅Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (Түрээсийн байгууллага бол гэрээ, өргөтгөл хийсэн бол онцгой байдлын байгууллагаас гаргасан дүгнэлт )
✅Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл
✅Тухайн барилгын улсын комиссын дүгнэлт
✅Обьектын байршлын зураг
✅Үйлчилгээний төлбөр тушаасан баримт
✅Гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, унтраагуур
✅Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээллийн самбар, схем зураг
✅Аврах зам гарцын тэмдэглэгээ
Галын аюулгүй байдлын дүгнэлтийг гал түймрийн онц аюултай барилга байгууламжид 1 жилийн хугацаатай, гал түймрийн аюултай нэгдүгээр зэргийн барилга байгууламжид 2 жилийн хугацаатай, гал түймрийн 2, 3 дугаар зэрэглэлийн барилга байгууламжид 3 жилийн хугацаатай гаргахаар тусгасан байдаг.😊