Таны дэлгүүр хэрхэн “Хүнсний эрхийн бичиг”-ээр бараа олгох вэ?


Ontime POS кассын програмын хэрэглэгч бүр “Хүнсний эрхийн бичиг”-ээр бараа олгох боломжтой болсон ба ямар ч сонгон шалгаруулалт, нэмэлт гэрээ шаардахгүйгээр дараах хэдхэн нөхцлийг хангасан байхад л болно. 😊
1. И-баримт олгодог байх.
2. Кассын програм, компьютертэй байх.
3. Баркодоор бараагаа бүртгэж, борлуулдаг байх. (Улсын хэмжээнд 10 нэр төрлийн барааг ОУ-ын ангилалын GS1 кодоор ангилж оруулсан тул бар код уншигчаар бараагаа хайж олох хэрэгтэй.)
4. Карт уншигч банкны постой байх. (Кассын програмтай USB-ээр холбогддог. Манайх Хаан банк, Голомт банктай холбогдсон, Хаан банкны ПОС-г өөрт ойрхон салбартай очих эсвэл онлайнаар банкинд нь захиалга өгөх, Голомт банкны IPPOS-г манайхаас авах боломжтой эсвэл салбарт нь хандаад авч болно.)
5. Интернетэд холбогдсон байх. (Манайд Гэр интернет, кассын програм, дараа төлбөрт дугаар нийлээд сард ердөө 20000₮ гэж байгаа.)
Та манай кассын програмын хэрэглэгч бөгөөд дээрх нөхцлүүдийг хангасан бол ПОС шинэчлэлээ хийгээд л хүнсний эрхийн бичгээр бараа олгох боломжтой.🤗🤗