Худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулахад бүрдүүлэх материал


Харилцагчдадаа мэдээлэл хүргэх дараагийн цувралаараа бид худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулахад бүрдүүлэх материалуудын жагсаалтыг хүргэж байна.

Өөрийн зүгээс бүрдүүлж өгөх материал:

  • Худалдаа, үйлчилгээ эрхлэх талаар гаргасан албан бичиг / өргөдөл
  • Үйл ажиллагаа эрхлэгч нь аж ахуйн нэгж бол аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хувь хүн бол иргэний үнэмлэхний хуулбар
  • Тухайн салбарт ажиллах хүний мэргэжлийн үнэмлэх, эрүүл мэндийн шинжилгээний дэвтрийн хуулбар
  • Үйлчилгээ явуулах байрны гадна болон дотор талын зохион байгуулалтыг харуулсан зураг /хаяг, реклам, цагийн хуваарь, гэрэлтүүлэг, тохижилт/
  • Худалдаа, үйлчилгээ эрхлэх гурвалсан гэрээ / орчны 50 м зураглал/
  • Орон сууцны байранд үйлчилгээ эрхлэх бол тухайн СӨХ-тэй хийсэн гэрээний хуулбар

Төрийн байгууллагаас бүрдүүлж өгөх материал:

  • Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлтийн хуулбар /Онцгой байдлын хэлтэс 3-р давхарт/
  • Үйлчилгээ явуулах байртай холбоотой бичиг баримтын хуулбар /Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, орон сууцны зориулалтыг өөрчилсөн УБ хотын Ерөнхий менежерийн тушаал, гэрээ, акт/
  • Хяналтын камер, ерөнхий шаардлага MNS 6423:2013 стандартын шаардлага хангасан талаарх Цагдаагийн байгууллагын тодорхойлолтын хуулбар;
  • Мэргэжлийн хяналтын байгууллагын мэдээллийн санд бүртгэгдсэн бүртгэлийн хуудасны хуулбар /Мэргэжлийн хяналтын хэлтсээс 3-р давхарт/ Тайлбар: Дээрх баримтуудын хуулбар хувийг ирүүлнэ.

Сунгалт хийх үед:

  • Албан хүсэлт эсвэл өргөдөл;
  • 2019 онд байгуулсан Үйлчилгээ эрхлэх гэрээ;
  • Галын аюулгүй байдлын дүгнэлт;
  • Хяналтын камер, ерөнхий шаардлага MNS 6423:2013 стандартын шаардлага хангасан талаарх Цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
  • Худалдаа, үйлчилгээ эрхлэх гурвалсан гэрээ / орчны 50 м зураглал/
  • Үйлчилгээ эрхлэх гэрээний сунгалтыг дүүргийн www.sbd.gov.mn цахим хаягаар ирүүлэх боломжтой.

Тайлбар: Дээрх баримтуудын хуулбар хувийг ирүүлнэ.