Бид таны мэдлэгт булангийн дараагийн мэдээллээрээ хүнсний дэлгүүр нээхэд бүрдүүлэх материалыг хүргэж байна.😊
Өөрийн бүрдүүлэх материал
- Аж ахуйн нэгж байгууллагын албан хүсэлт, өргөдөл
- Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, иргэн бол цахим үнэмлэхний хуулбар
- Аж ахуйн нэгжийн тамгатайгаа ирэх
Төрийн байгууллагаас бүрдүүлэх материал
- Харьяа цагдаагийн хэлтсээс теле камер, гэрэлтүүлэгийн тодорхойлолт
- Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт /Онцгой байдлын хэлтсээс авах эх хувь/
- Хог тээврийн гэрээ /Эх хувь/
- Татварын тодорхойлолт
- Хорооны Засаг даргатай хийсэн “Тохижилт цэвэрлэгээний гэрээ”-ний хуулбар
- Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн дүгнэлт /Хүнсний үйлдвэр/
Үйл ажиллагаа явуулах барилгатай холбоотой бүрдүүлэх материал
- Орчны 50м зураглал хийлгэх
- Байгууллагын гадна, дотор талын зураг /9х12/
- Үйлчилгээ явуулах ажлын байртай холбоотой бичиг баримт / Орон сууцанд үйлчилгээ эрхлэх бол үйлчилгээний зориулалтаар орон сууцны байрыг өргөтгөсөн тухай УБ хотын Ерөнхий менежерийн тушаалын хуулбар, түрээслэгч бол тухай барилга байгууламжийн эзэнтэй хийсэн түрээсийн гэрээний хуулбар /
Банкинд тушаах шаардлагатай төлбөрийн материал
- Гэрчилгээний үнэ 10,000 төгрөг. /БГД ЗДТГ НС 100200555001 төрийн сан банк, гэрчилгээний үнэ/ (Баянгол дүүрэг бол)
- 200755001 тоот Төрийн банкны дансанд Үйлчилгээ эрхлэх гэрээ”-ний хураамж 3000 төгрөг тушаасан байх (Чингэлтэй дүүрэг бол)