Бизнесийн үр ашгийн дээшлүүлэх жижиглэн худалдааны кассын програмд заавал байх 4 онцлог функц


Имарт, Номин, Оргил гэх мэт томоохон супермаркетуудаар үйлчлүүлэх хамгийн гол шалтгаан нь маш сайн нөөцийн төлөвлөлт, тогтмол сурталчилгаа мөн хэд хэдэн хэлбэрээр төлбөрөө төлөх боломж (кард, бэлэн мөнгө, е-валлет г.м) юм. Эдгээр үйлчилгээг үзүүлэх боломжийг жижиглэн худалдаа эрхлэгчдэд сайн “кассын програм” өгдөг. Тухайн програмууд төлбөр төлөлтийг хурдан, хялбар болгохоос гадна олон төлбөрийн хэрэгслээр төлөх боломжийг олгодог. Мөн борлуулалт, орлогын талаар мэдээллийг харуулах бөгөөд бараа материалыг үр ашигтай удирдаж хадгалах боломжийг олгодог. Бид энэхүү нийтлэлдээ кассын програмд зайлшгүй байх шаардлагатай түлхүүр 4 функцыг танилцуулж байна.

    1. Борлуулалтын тайлан ба дүн шинжилгээ /анализ/ хийх боломж

            Борлуулалтын тайлан ба анализ нь тухайн бизнесийн борлуулалтын талаарх мэдээллийг өгдөг ба аль бүтээгдэхүүн их борлуулалттай байдаг, аль бүтээгдэхүүний борлуулалт бага байдгийг мэдэх боломжтой. 

Энэ функцын нэг давуу тал нь борлуулалт, орлогын талаарх тодорхой тоог гаргаж өгөхөд оршино. Энэ нь ирээдүйн борлуулалт, ашигтай ажиллагааны талаар шийдвэр гаргахдаа баримжаагүй таамаглах шаардлагагүй болно гэсэн үг юм.

            Борлуулалтын тайлан нь борлуулалт ихтэй бүтээгдэхүүнүүдийг тодруулж өгөх ба ингэснээр та тухайн бүтээгдэхүүнүүдийн борлуулалтыг хадгалахдаа анхаарлаа хандуулж болох юм. Ирээдүйн эрэлтийг хангахын тулд та маркетингдаа хөрөнгө оруулан, бүртгэлийн мэдээллээ нягтлах хэрэгтэй. Борлуулалтын анализ нь танд ирээдүйн орлогын урьдчилан таамаглах, орлогодоо зорилт тавихад тусалдаг.

            Мөн хамгийн гоё нь хэрвээ таны ашигладаг кассын програм гар утасны програмтай бол дээрх бүх үйлдлийг гар утаснаасаа хийх боломжийг танд олгох юм.

    1. Бүртгэлийн удирдлага

            Бараа материалын бүртгэлийн удирдлага нь танд нөөцөд байгаа бүтээгдэхүүнүүдийг байршлын дагуу хянахад тусална. Энэ нь борлуулалт хийсэн даруйд бүртгэлийн мэдээлэл шинэчлэгддэг гэсэн үг юм.

            Бараа материалын бүртгэлийн систем нь танд олон талаар туслах бөгөөд жишээ нь танд ямар нэгэн бараа бүтээгдэхүүний нөөц дууссан даруйд мэдэх боломж олгох юм. Мөн та ямар бүтээгдэхүүн хурдан борлогдож дуусдаг, ямар бүтээгдэхүүн удаан лангуун дээр хадгалагддагийг мэдснээр бараа материал таталт, нөөц болон худалдан авалтын зөв шийдвэр гаргахад тань туслах болно.

    1. Баркод уншигч

            Баркод уншигч нь одооны цар тахлын үед хамгийн чухал функцийн нэг болоод байгаа билээ. Бүтээгдэхүүнийг сканнердсан даруйд та тухайн бүтээгдэхүүний үнэ, хямдрал болон бусад мэдээллийг дэлгэцэн дээрээ авах бөгөөд борлуулалтын бүртгэл шинэчлэгдэх болно.

            Баркод уншигч ашигласнаар тооцоо, мэдээлэл оруулахад хүний гаргадаг алдааг байхгүй болгох ба ашиглахад маш энгийн бөгөөд хурдан тул ажилчдад үнэтэй чиглүүлэх сургалт орох ч хэрэггүй. Мөн баркод уншигч нь нийлүүлэлтийг удирдахад тусалдаг. Бараа бүтээгдэхүүний хүргэлт ирэх үед ажилтан баркодыг нь уншуулан хүлээн авч тухайн дэлгүүрийн мэдээллийн санд мэдээлэл шинэчлэгдэн орно. Энэ нь өгөгдөл оруулах болон хайх дээр цаг алдах хэрэггүй болж байна гэсэн үг юм.

    1. Хэрэглэгчийн удирдлага

Хэрэглэгчийн менежментийн онцлог нь хэрэглэгчийн худалдан авалтын түүх, холбоо барих мэдээлэл зэрэг үнэ цэнэтэй мэдээллийг агуулсан хэрэглэгчийн профайл үүсгэх, хадгалах боломжийг олгодогт оршино.

Энэ функцийг ашиглан та өрийн дэвтэр хөтлөхгүйгээр хэрэглэгчийн өмнөх зээлийн түүх, найдвартай байдлын мэдээллийг авахаас гадна үнэнч үйлчлүүлэгчдийг тодорхойлж, урамшуулал, хөнгөлөлт үзүүлэх боломжтой. Мөн худалдан авагчдад илүү их худалдан авалт хийлгэх зорилгоор хувийн тохиролцоо, урамшуулал илгээж болно.

Ямар ПОС-н систем сонгох нь танд маш хэцүү санагдаж болох юм. Энэ 4 түлхүүр функцыг санал болгох бүтээгдэхүүн олон байж болох ч та бизнесийн цар хүрээ, төсөв, алсын хараа, ажилчдын тоо зэрэг өөрийн бизнесийн онцлог, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг сонгох хэрэгтэй. Онтайм ПОС таны хэрэгцээнд нийцсэн олон төрлийн кассын програмыг санал болгож байгаа ба дээрх 4 түлхүүр функцыг агуулсан байгаа.