Кассын програм болон кассын машин ямар ялгаатай вэ?


 

 

Бизнес эрхлэгчид аливаа үйлдлийг илүү хялбар бөгөөд хурдан хийх шинэ арга замуудыг үргэлж эрэлхийлж байдаг. Иймээс маш олон бизнесүүд кассын машинаас кассын програм буюу POS систем рүү шилжилт хийж байна.

Кассын машин нь борлуулалтын гүйлгээг бүртгэдэг, хариулт мөнгө өгдөг, бэлэн мөнгө хадгалдаг машин, Кассын програм буюу POS систем нь санхүүгийн гүйлгээг зохицуулах, бизнесийн олон төрлийн өгөгдлийг бүртгэх автоматжуулсан систем юм. Кассын машин ба кассын програмын хамгийн том ялгаа нь үр ашиг ба харилцаа холбоо гэж хэлж болно.

Үйлчилгээ үзүүлэх, борлуулалт хийх үед кассын програм гүйлгээг бүртгэх ба уг гүйлгээтэй холбоотой бүх зүйлийг автоматаар тухайн цаг хугацаанд нь хянах боломжийг олгодог.

Жишээ нь худалдан авагч цүнх авлаа гэж бодоход кассын систем НӨАТ бүртгэж, олгохоос гадна гүйлгээтэй холбоотой бүх зүйлийг бүртгэж авна. Тухайн мэдээлэл бүртгэгдсэний дараа таны барааны үлдэгдэл болон тухайн өдрийн борлуулалтын орлогын тайлан автоматаар шинэчлэгдэнэ. Бизнес эрхлэгч та дуртай үедээ мэдээллийн санд хандан тайлан мэдээллээ харах боломжтой болох юм.

Өнөөгийн бизнесүүдийн тулгамдсан асуудал

            Бизнес эрхлэгчдэд тулгардаг томоохон бэрхшээлүүдийн нэг нь худалдан авагчийн хүссэн бүтээгдэхүүнийг худалдан авахад бэлэн байлгах юм. Бизнес томрох тусам энэ бэрхшээл ихэсдэг. Харин кассын програм энэхүү асуудлыг шийдэх хяналтын систем болдог. Автоматжуулсан систем нь дууссан бүтээгдэхүүнүүдийг бүртгэж шаардлагатай тохиолдолд захиалга хийх боломжтой байдаг. Нэгэнт бүртгэлийн бүхий л мэдээлэл бүртгэгдсэн тул менежерүүд одоо ямар бүтээгдэхүүний борлуулалт өндөр байгаа болон ямар бүтээгдэхүүн муу зарагдаж буйг амархан тодорхойлох боломжтой болж байгаа юм.

Бизнесийн чиг хандлагын өөрчлөлт

            Хэдийгээр кассын машин олон жилийн туршид хөгжсөөр байгаа ч жижиглэн худалдаа, зоогийн газар болон зочлох үйлчилгээний байгууллагуудад хэрэглэх нь улам бүр багасаад байна. Эдгээр машиныг ихэвчлэн борлуулалтыг бүртгэх зорилгоор ашигладаг тул хэрвээ бараа материал, маркетингийн мэдээлэл, ажилчдын цаг болон бусад бизнесийн өгөгдлийг хянахыг хүсвэл танд кассын програм хэрэг болох болно. Ихэнх бизнесүүд илүү хурдан бөгөөд нарийвчлалтай кассын програмыг сонгож хэрэглэдэг.

Салбарын онцлог хэрэгцээг хангах нь

            POS систем нь програм хангамж (software) болон техник хангамж (hardware)-аас бүрддэг тул таны хүссэнээр энгийн эсвэл нарийвчилсан байх боломжтой. Сүлжээ дэлгүүр, эсвэл 6 нэрийн барааны дэлгүүрүүд огт өөр хэрэгцээ шаардлагатай байдаг тул хэрэглэх кассын програм нь ч өөр өөр байдаг. Кассын програмыг ашиглагдаж буй бизнесийнхээ хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөх боломжтой.

            Өнөөгийн өрсөлдөөнтэй нийгэмд бизнесүүдэд үр ашиггүй зүйлд гаргах зардал байхгүй. Тийм учраас тэд кассын машинаас кассын програмд шилжиж байгаа юм. Урт хугацаанд эдгээр системүүд нь үр ашгийг өсгөж, захиргааны зардлыг бууруулж, бүртгэл хөтлөлтийг сайжруулж, үйлчлүүлэгчдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах болно.

            Хэрвээ та POS систем авах гэж байгаа бол ОНТАЙМ ПОС-ийн компьютерын кассын програм, гар утасны програм, ресторан зоогийн газрын програм зэргээс сонгоорой.