Тамхины тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх материал


Таны мэдлэгт булангийн дараагийн цувралаа тамхины зөвшөөрөл авахад бүрдүүлэх материалыг хүргэж байна.😊

1.Аж ахуйн нэгж байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

2.Аж ахуйн нэгж байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд Мэргэжлийн хяналтын хэлтсээс олгосон ажлын байрны тухай улсын байцаагчийн дүгнэлт, тодорхойлолтын хуулбар

3.Аж ахуйн нэгж байгууллага нь Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр болон дотуур байрнаас 500м зайд оршдог тухай Харъяа хорооны Засаг даргын тодорхойлолт

4.Албан хүсэлт гаргана  /Холбоо барих утас/

5.Тэмдэгтийн хураамж төлсөн баримт