Хүнсний дэлгүүр нээхэд бүрдүүлэх материал


Бид таны мэдлэгт булангийн дараагийн мэдээллээрээ хүнсний дэлгүүр нээхэд бүрдүүлэх материалыг хүргэж байна.😊

Өөрийн бүрдүүлэх материал

  • Аж ахуйн нэгж байгууллагын албан хүсэлт, өргөдөл
  • Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, иргэн бол цахим үнэмлэхний хуулбар
  • Аж ахуйн нэгжийн тамгатайгаа ирэх

Төрийн байгууллагаас бүрдүүлэх материал

  • Харьяа цагдаагийн хэлтсээс теле камер, гэрэлтүүлэгийн тодорхойлолт
  • Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт /Онцгой байдлын хэлтсээс авах эх хувь/
  • Хог тээврийн гэрээ /Эх хувь/
  • Татварын тодорхойлолт
  • Хорооны Засаг даргатай хийсэн “Тохижилт цэвэрлэгээний гэрээ”-ний хуулбар
  • Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн дүгнэлт /Хүнсний үйлдвэр/

Үйл ажиллагаа явуулах барилгатай холбоотой бүрдүүлэх материал

  • Орчны 50м зураглал хийлгэх
  • Байгууллагын гадна, дотор талын зураг /9х12/
  • Үйлчилгээ явуулах ажлын байртай холбоотой бичиг баримт / Орон сууцанд үйлчилгээ эрхлэх бол үйлчилгээний зориулалтаар орон сууцны байрыг өргөтгөсөн тухай УБ хотын Ерөнхий менежерийн тушаалын хуулбар, түрээслэгч бол тухай барилга байгууламжийн эзэнтэй хийсэн түрээсийн гэрээний хуулбар /

Банкинд тушаах шаардлагатай төлбөрийн материал

  • Гэрчилгээний үнэ 10,000 төгрөг. /БГД  ЗДТГ  НС  100200555001 төрийн сан банк, гэрчилгээний үнэ/ (Баянгол дүүрэг бол)
  • 200755001 тоот Төрийн банкны дансанд Үйлчилгээ эрхлэх гэрээ”-ний хураамж 3000 төгрөг тушаасан байх (Чингэлтэй дүүрэг бол)