Дэлгүүр нээхэд хэрэгтэй зүйлс


Бид харилцагчдадаа хүргэхээр цуврал мэдээ мэдээлэл оруулж байгаа бөгөөд хамгийн эхний мэдээллээрээ дэлгүүр нээхэд хэрэгтэй анхан шатны листийг гаргаж байна. Дараа дараагийнхаа энэхүү булангаараа хүнсний дэлгүүр нээхэд бүрдүүлэх материал, тусгай барааны худалдаалах зөвшөөрөл авахад бүрдүүлэх материал зэрэг хэрэгтэй мэдээлэл хүргэх болно.😊

1. Бизнес төлөвлөгөө боловсруулах
   Хүнсний дэлгүүр нээхэд хэр хэмжээний зардал гарахыг тооцох
   Урсгал зардал тооцох
   Зорилтот зах зээлээ тодорхойлох
   Таны дэлгүүр хэр ашигтай ажиллахыг тооцох
   Таны дэлгүүр хэрхэн илүү ашиг олж болохыг тооцох
   Дэлгүүрийн нэр олох
2. Хуулийн дагуу аж ахуй нэгжийн зөвшөөрөл авах
3. Татварын бүртгэл хийлгэх
4. Бизнесийн данс (шаардлагатай бол кредит карт) нээлгэх
5. Санхүүгийн бүртгэл тооцоог хийх
Энэ нөхцөлд таны үйл ажиллагааны чиглэлд тохирсон маш сайн кассын програм хэрэгтэй. Мэдээж НӨАТУС-ийн хуулиар бизнес эрхлэгч та хэрэглэгчдэд Ибаримт заавал олгох ёстой. Мөн бараа материал, тайлан тооцоогоо бүртгэх гэх мэт өдөр тутмын үйлдлийг хялбарчлах байнгын шинэчлэл хийгддэг, нэмэлт орлого олох боломжийг олгодог, хэрэглэгчийн санал   хүсэлтийг хүлээн авч сайжрүүлдаг кассын програмыг сонгоорой.
6. Шаардлагатай зөвшөөрөл, лиценз авах (хүнс, согтууруулах ундаа, тамхины зөвшөөрөл гэх мэт)
7. Даатгалд хамрагдах